ТАНИЛЦУУЛГА

“ЖЭТ ФИНАНС ББСБ”

         “Жэтфинанс ББСБ” ХХК нь анх “Салхитгол” ББСБ нэртэйгээр 2006 оны 12-р сард зээлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, гадаад валютын арилжаа хийх, факторингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 400,0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдсан.
         2012 онд тус байгууллага нь шинээр дахин зохион байгуулагдснаар мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага бүхий гурван гишүүнтэй, Монгол улсын банк, санхүүгийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын нэг болж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж ажиллаж байна.
         Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 189 тоот тогтоолоор итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 2021 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 164 тоот тогтоолоор банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус авсан. Өнөөдрийн байдлаар дүрмийн сангийн хэмжээ 4,4 тэрбум төгрөгт хүрсэн.
          “Жэтфинанс ББСБ” нь харилцагчдын эрэлт шаардлагад нийцсэн санхүүгийн орчин үеийн үйлчилгээг цаг алдалгүй харилцагч нарт хүргэж, хувь хүн, бизнес эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагын хөгжилд дэмжлэг үзүүлж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн төлөвлөсөн өгөөжийг хангах замаар МУ-ын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулан ажиллахаар зорин ажилладаг.
          “Жэтфинанс ББСБ” ХХК нь 3000 гаруй харилцагчтай бөгөөд харилцагчддаа бизнесийн зээл, хэрэглээний зээл, шуурхай зээл олгохоос гадна харилцагчдаа санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үр ашиг, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч, харилцагчийнхаа эрх ашгийг дээдлэн хүндэлж, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамтран ажиллахад анхааран ажилладаг.
         Цаашид бүтээгдэхүүн болон харилцагчийн хэрэгцээг сегментлэн судалж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх замаар зах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх стратеги барин ажиллаж байна.
img-01

Жэтфинанс ББСБ